среда, 28 ноября 2007 г.

Өнөөдөр кириллээр бичиж болох боломжийг олж мэдээд ихэд олзуурхлаа. Одоо бичээд байхыг хичээнээ. Бас цаг зав нэг л болохгүй юм. Хүмүүс яаж амжуулаад байдаг юм бол оо? Энд би ээжээ санасан сэтгэлээ дэвтээх гэж бодож ийм блог нээсэн юмаа.
Миний ээж. Уул нь тийм муу хүн биш л дээ. Аль арван дөрөв тавхан настай байхаасаа ээжтэйгээ ойлголцохоо бүр болиод цаг үргэлж түүндээ шаналж яваа хүн дээ, би...Миний ээж, энэ хорвоогийн олон сайхан ээжүүд шиг жирийн л нэг эмэгтэй. Жаахан хатуухан л болохоос...
Бичих гэсэн нулимс бүрхээд хэцүү юмаа. Удахгүй үргэжлүүлнээ.
Энэ удаа ингээд...завсарлая.

воскресенье, 4 ноября 2007 г.

Ehlel

Bi neg iim blog neeheer shiidlee. Jaahan turshlaga dutaad unuudurtuu latin usgeer bichlee.
Ta buhen tavtai morilj sanal setgegdlee uldeene uu.